2016-11-09
Эмийг зохистой хэрэглэх заавар Хийх ёстой зүйлс:
 Эмийг эмчийн зөвөлгөө болон “Хэрэглэх заавар”-ын дагуу тохирох тунгаар, хэрэглэх цагаар, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглэх.
 Эмийг хэрэглэхийн өмнө тухайн эмийн эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх.
 Ямар нэг гаж нөлөө гарвал эмчид ханд
 Эм уусан талаараа өдөр бүр тэмдэглэгээ хийж байх хэрэгтэй.
 Шингэн эмийг уухдаа савны хаягтай хэсгийг дээш нь харуулж эмийг хэрэглэх хэрэгтэй. Эмийг хэрэглэж дуусахаас өмнө хаяг нь унахаас болгоомжилж байх. Мөн бичиг нь арилах магадлалтай бол хадгалах талаар анхаарах хэрэгтэй.
 Эмийг хүүхэд хүрэхээргүй газар тавих.
 Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх.
 Хүүхдэд эм хэрэглэхдээ зөвхөн эмчийн заавраар өгөх.
 Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглэх.  Эмийг өөрийнх нь саванд хадгалах нь чухал. Зарим эм бараан саванд хадгалах зориулалттай байхад заримыг нь зөвхөн шилэн саванд хадгалах хэрэгтэй байдаг.
 Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул эмийн шошго дээр заасан нөхцөлд зөв хадгалах
Бичсэн: Emzui109 | цаг: 08:40 | Зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax