2016-11-09
Алтан гагнуур
Алтан гагнуур буюу Англиар- Golden root, Латин нэр нь-Rhodi rosea

Энэ ургамал нь манай орны уулархаг нутгийн хад чулуу ихтэй газраар 10-15см өндөртэй ургана. Үндэс болон үндэслэг ишийг нь эмийн түүхий эдэд хэрэглэдэг. Түүхдээ намар сэрүүн орж газар дээрхи хэсэг нь гандаж цайрсан үед малтаж аваад үндэс ишийг 3-4см хэмжээтэй хэрчээд хүйтэн усаар сайтар угааж цэвэрлэсний дараа нар салхинд хатаах хэрэгтэй. Алтан гагнуурын үндэсийг ардын эмнэлэгт яс бэртэх булчин шөрмөс тасрах, элэг, дэлүү, бөөрний гэмтэл зэрэг болон гол төлөв гэмтэл шархны холбогдолтой өвчинд хэрэглэсээр иржээ.

download
Бичсэн: Emzui109 | цаг: 08:13 | эмийн ургамал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax