Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандын дагуух зүлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал. 5-р сараас цэцэглэх ба 7-р сараас үр нь боловсордог. Цэвэр өнгөө алдаагүй навчнуудыг ялгаж 3-4см хэмжээтэй тайрч хэрчиж хатаана. Уг ургамлын навчны ханд шарх эдгэрүүлэх агаад шинэ түүсэн навчны шүүс нь нүдний эвэрлэгийн шархыг түргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас, хөхүүл ханиад, уушигны багтраа зэрэг өвчний үед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг. Мөн ходоод болон нарийн гэдэсний үрэвслийн үед онц тус үзүүлдэг ургамал аж. Хоолны халбага нунтаг навчийг 200 мл буцламгай усанд хийж, 15 минут болсны дараа шүүж аваад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ.