Эмийн жорыг бэх болон тосон балаар тод гаргацтай засваргүй бичнэ.
Эм биобэлдмэлийн нэрийг латин том үсгээр эхлэн харъяалахын тийн ялгалд бичнэ. Жор олон найрлагатай бол бүгдийг шинэ мөрнөөс бичих ба том үсгээр зэрэгцүүлэн бичиж, ард нь тунг бичнэ.
Шингэн эмийн хэмжээг миллитр, дуслаар бол Х.gtts, бусад эмийн хэлбэрийг граммаар илэрхийлнэ.
Жорын хуудсанд 0-16 насны хүүхэд, 60-аас дээш насны хүмүүсийн насыг бичнэ.
Жорын хуудсанд хэд хэдэн эмийн жор бичвэл хооронд нь тусгаарлах тэмдэг # тавина.
Хэрэв нэг жорын найрлагат хэд хэдэн эмийн бодисын тун адил байвал тус бүрийн ард тунг бичихгүй, харин хамгийн суулийн эмийн бодисын ар талд аа гэж товчлон бичээд тунг нэг бичнэ.
Өвчтөнд эмийг яаралтай олгох шаардлагатай үед жорын хуудасны зүүн дээд талд Cito! (яаралтай) буюу Statim(нэн даруй)! Гэж бичнэ. Эмч өөртөө жор бичих тохиолдолд өөртөө буюу pro me гэж тусгайлан тэмдэглэсэн байна.
Жорын хуудсанд нэг удаа спиртийн уусмал ба эмнэлгийн цэвэр спиртийг 50- мл-ээс илүү бичихийг хориглоно.
Эм биобэлдмэлийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх зориулалттай эмийг жорд бичихийг хориглоно.
Хэрэв эмч онцгой шаардлагаас шалтгаалан эмийг стандарт дундаж тунгаас их хэмжээгээр бичих аваас эмийн тунгийн ард анхаарлын тэмдэг тавих буюу тунг үсгээр бичиж, тамга дарж баталгаажуулна.
Мансууруулах болон сэтгэц нөлөөт болон бусад эмийн жор 10 хүртэлх хоногийн хугацаанд хүчинтэй.
Буруу бичигдсэн эмийн жорыг эмийн сан, жор бичсэн эмчийн эмнэлгийн байгууллагын захиргаанд албан ёсоор хүргүүлнэ.
Жорын хуудсыг аймаг, хотын засаг даргын тамгын газар эрхэлж батлагдсан загварын дагуу хэвлүүлж, улсын болон хувийн эмнэлгийн байгууллагуудад хувиарлан олгож жор бичилт, хуудасны зарцуулалатанд хяналт тавьж тооцоо хийнэ.
Мансууруулах эмийн жорын хуудас нь эрхэлсэн байгууллагын тамга дарж баталгаажсан байхаас гадна жор бичсэн эмч, эмнэлгийн байгууллагын тамга, гарын үсэгтэй байж хүчин төгөлдөрболно.
Олон найрлагатай эмийн жорыг бичихдээ найрлагат орсон эмийн бодисыг ач холбогдлоор нь дэс дараалуулж бичнэ. Эхэнд эмийн гол үйлдэл үзүүлэх бодис, 2-т туслах бодис, 3-рт үнэр, амт засах бодис, сүүлд нь хэлбэр оруулах бодисыг тус тус бичнэ.